card

СИНГАПУР СУРГУУЛЬ

Салбартаа нэр хүндтэй Сингапур сургуулийн хэд хэдэн төсөл дээр хамтарч ажилласан бөгөөд манай хамт олны хийсэн интерьер зураг, түүний дагуу гүйцэтгэлийг та бүхэнд хүргэж байна.

Олон улсын шинжээчдийн судалгаагаар зөв өнгөний сонголт нь хүүхдийг өсөж хөгжихөд, хүүхдийн сэтгэл зүй болоод эргэн тойрондоо хандах хандлага, сонирхлыг нь дэмжиж өгдөг нь батлагдсан. Хүлээлгийн өрөө, угтах хэсэгт дулаан тод өнгөнүүдийг оруулж өгснөөр бага насны хүүхдүүдийн гоо зүйн таашаалд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд тав тухтай мэдрэмж төрүүлэх үүднээс гоёлын хананы эко босоо оруулгыг шигтгэсэн.