card

Хийморь, Унтлагын өрөө

Конструктив санаан дээр суурилж Скандинавын интерьерийн өрөө тохижуулалтын зарчмуудыг агуулсан контемпорари стилиэр энэхүү унтлагын өрөөний зургийг шийдэж өгсөн.

Энэ өрөөний дотоод засал нь орчин үеийн хэв маягаар хийгдсэн бөгөөд сонгодог дизайны онцлог шинж болох тав тух, тохижилтын шинэлэг шийдлийг захиалагчийн сонголтын дагуу өнгөний сонголт, тансаг материалтай хослуулж өгсөн.

Контемпорари стилийн олон үйлдэлт тавилгын шийдлүүд нь жижиг өрөөний орон зайг зохистой зохион байгуулах боломжийг олгодог.