card

Рафид хороолол

Гэрэлтүүлэг уур амьсгалыг чимдэг тул таазнаас дүүжлэгдэх ганц чийдэнгээр хязгаарлагдах ёсгүй. Өөрийн гэсэн гэрэлтүүлгийн системийг бий болго (ширээний чийдэн, бра, ханын чийдэн гэх мэт). Жижиг хивс өрөөний харьцааг алдагдуулдаг учраас өрөөний хэмжээнд тохирох хивс сонгох нь чухал. Зурагт байрлуулах тохиромжтой газар бол хоосон хана бөгөөд цонхны өөдөөс эсвэл ойролцоо байрлуулах хэрэггүй. Яагаад гэвэл зурагт дээр гэрэл ойж нүдэнд муугаар нөлөөлнө. Зурагт болон буйдан хоёрын хоорондын зай нь зурагтын жижиг томоос хамаарна. Буйдангийн дэр таны гэрийг улам тухтай, дулаахан болгодог. Дэр сонгохдоо буйдангийн бүрээстэй тохирч байгаа эсэхийг нь сайтар ажиглаарай. Хэрвээ таны буйдан даавуун эсвэл хамбан материалтай бол тааран даавуун дэр зохимжгүй. Жижгэвтэр буйдан, кресло бол дэр нь ч мөн адил жижиг байвал зохино. Том буйдан бол хэд хэдэн том дэр тавиарай. Гоё харагдсан болгон таны гэрт тохирохгүй гэдгийг санаж яваарай.