card

EMERALD, ЗОЧНЫ ӨРӨӨ

Энэ бидний сайн мэдэх сонгодог стилийн орчин үеийн шийдэл юм. Зочны өрөөний неоклассик бол үргэлж буйдангийн дэр, тэгш хэмтэй тавилгын байршил, дагалдах хэрэгслийн ижил төстэй зохион байгуулалтаар илэрдэг.

Гэр бүлд халуун дулаан уур амьсгал төрүүлэх ил зуух, сонгодог неоклассик стилийн таазнаас унжсан хөшиг, нэгэн хэвийн хэв маягийг эвдсэн орчин үеийн гэрлийн чийдэнгийн шийдэл зэргийг энэхүү интерьерт тусгаж өгсөн.