card

Яармаг, Hunnu tower

Унтлагын өрөөний хамгийн чухал тавилга бол мэдээж ор. Орчин үеийн интерьер дизайнд орыг хаана байрлуулахаас унтлагын өрөөний тохижилт хамаарна гэж үздэг. Орны толгойн хэсэг хоймор буюу хойд зүгт чиглэсэн байвал хамгийн зохимжтой. Ор нь заавал модон материалаар хийгдсэн байх албагүй ч модон байвал хэрэгтэй. Учир нь, хүмүүс бид гар утас, радио, зурагт гэх мэт соронзон долгионы орчинд байнга байдаг. Харин мод тэдгээрийг саармагжуулж зөөлрүүлдэг ач тустай билээ.