card

PORTE BIANCA, ЗОЧНЫ ӨРӨӨ

Орчин үеийн болон минимал интерьерийн шийдлүүдийг хослуулсан зочны өрөөг танилцуулж байна.

Захиалагчийн байрны гал тогоо зочны өрөөтэйгөө залгаа учир зай талбай багасгахгүй тусгаарлах шийдлүүдийг тусгасан.

Гэрийн эзэн нэгэн хэвийн уйтгартай байдал, нэг өнгөний шийдлээс татгалзсан учир гэрт зөөлөн дулаан уур амьсгал, тав тухыг мэдрүүлэх натурал модоор бүх тавилга болон гоёлын ханыг шийдэж өгсөн.