card

Бидний тухай

Бид 2009 оноос интерьерийн дизайн, зураг төсөл, засварын чиглэлээр “ЗӨН БИЛЭГТ ХААН” ХХК-г байгуулж 2013 онд үйл ажиллагаагаа өргөжүүлж “СҮНДЭР ӨРГӨӨ ТРЕЙД” ХХК нэртэйгээр барилгын интерьер болон экстерьер дизайн, зураг төсөл, бүх төрлийн урсгал, их засвар, тавилгын үйлдвэрлэл, эко элсэн цэвэрлэгээ, төмөр металл хийц, гэр ахуйн дуудлагын засвар үйлчилгээ, брэнд бүүк бүтээх гэсэн чиглэлүүдээр голчлон ажиллаж байна.

Манай компанийг үүсгэн байгуулагчид нь салбартаа нэр хүндтэй компаниудад ажиллаж байсан 17 жилийн туршлагатай хүмүүс байдаг. Мэргэшсэн болон залуу дизайны баг, туршлагатай инженер техникийн ажилчдаас бүрдсэн манай хамт олон үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, 10 гаруй жилийн дадлага туршлага дээр суурилан шинэлэг интерьер дизайн, зураг төсөл, тавилга үйлдвэрлэл, төслийн удирдлага, барилга угсралтын чиглэлээр салбартаа нэр хүндтэй компани болон өргөжөөд байна.

Одоогийн байдлаар удирдах болон ИТА-9, үндсэн болон гэрээт 70 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Дизайны зураг төслийн дагуу бүх төрлийн тавилга, хана, хаалга зэргийг өөрийн үйлдвэрт үйлдвэрлэж, угсралт суурилуулалт, борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор нь хүргэдэг тул бид хэрэглэгчдэдээ өндөр чанар, сэтгэл ханамжийг амлаж чаддаг.

Эрхэм зорилго

Үргэлж шинийг эрэлхийлж, техник технологийн дэвшилтэт аргуудыг нэвтрүүлэн, захиалагчдынхаа санал хүсэлтийг эрхэмлэж, ажилчдын ур чадвар, бүтээгдэхүүний чанар хийцийг байнга хөгжүүлж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулахад оршино.

Уриа үг

ТАНЫ ТӨСӨӨЛЛИЙГ БОДИТ БОЛГОЖ  ТАВ ТУХЫГ БҮТЭЭНЭ

 

Үнэт зүйл

Цаг хугацаандаа:

Ажлыг төлөвлөсөн цаг хугацаанд нь чин сэтгэлээ шингээн гүйцэтгэнэ.

Чадварлаг хамт олон:

Хэрэглэгчийнхээ хүслийг тодорхойлж, шинэлэг шийдлийг эрэлхийлнэ.

Чанарыг эрхэмлэж:

Чадварлаг хамт олныг бэлтгэж, чанарын өндөр түвшинд ажиллана.

Гар сэтгэл нийлж ажиллах:

Бид инновацлаг сэтгэлгээтэй байж, багийн ажиллагааг эрхэмлэнэ.