Пассив барилга гэж юу вэ?

Пассив барилга гэж барилгын хийц болон байршил, материал зэргийн бүтцээр дамжуулж дулааныг хүлээн авах, хадгалах, агаар солилцох чадамжтай ашиглалтын маш бага зарцуулалтгай байшинг хэлдэг. Пассив барилга гадна талаасаа бусад жирийн барилгатай адилхан харагдах бөгөөд “Пассив барилга” гэсэн нэр томьёолол нь зөвхөн стандартыг тодорхойлохоос бус барилга барих тусгай нэгэн арга биш юм.

ПАССИВ БАРИЛГЫН ДАВУУ ТАЛ:

Тав тухтай

Пассив сууцны дулаалга нь зүйрлэвээс өлгий бөгөөд дулааныг гадагшлуулахгүйгээр барьж байдаг. Энэ нь дараах тав тухыг бүрдүүлдэг:

  • Өрөөний гадаргуунууд жигд дулаан байх
  • Доторх агаарын нөхцөлийг тогтвортой, жигд бүрдүүлэх
  • Температурын хэлбэлзэлгүй, сийгэлтгүй байх
  • Агаар сэлгэлтийн систем нь тогтмол цэвэр, дулаан агаарыг өгч байдаг.

Тогтвортой

  • Эрчим хүчний өндөр үр ашиг нь СО2 ялгарлыг үлэмж хэмжээгээр бууруулдаг.
  • Пассив сууцны стандарт нь байгаль орчныг хамгаалахад чухал оролцоотой бөгөөд байгалийн хязгаарлагдмал эх үүсвэр (нефть, байгалийн хий г.м)- ийг нөөцлөхөд тусалдаг.
  • Пассив сууцанд шаардлагатай эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр хангах бүрэн боломжтой.

Хэмнэлттэй

  • Халаалтад эрчим хүч маш бага шаардагдана.
  • Цэвэр агаарыг хялбархан аргаар автоматаар хангана

Шинэлэг

   Пассив барилгын хөтөлбөр нь орчин үеийн барилгын стандарт бөгөөд архитекторууд, барилгын инженерүүдэд шинэлэг санаа нээж өгч байна. Барилгын үйлдвэрлэгчид өндөр хэмнэлт бүхий бүтээгдэхүүнийг бий болгоход анхаарч, тэдгээрийг зах зээлд гаргах тал дээр ажиллаж байна. Пассив барилгын стандартад тохирохуйц инженерийн барилга байгууламжууд бий болжээ. Тав тух болон хэмнэлтэд оруулж буй хөрөнгө нь нэмүү өртгийг бүтээж, нэмэлт ажлын байрыг бий болгоно.

Туршилт-баталгаажуулалт

  • Хэдэн зуун пассив сууцанд шинжлэх ухааны үндэслэлтэй хяналт, туршилтыг хийсэн. Сайн үр дүнгүүдийг байнга үзүүлж байна.
  • Мянга мянган Пассив барилга баригдан, ашиглалтад орж, суугчид үр ашигтай гэдгийг баталсаар байгаа.

 

Эх сурвалж: www.barilga.mn