card

SUT DESIGN- ОНЦЛОХ ХЭВ МАЯГ

 

 

 

 

 

НЕОКЛАССИЗМ бол эртний Грек, Ромын гүн ухаан, соёл, урлагийн шинж чанарыг тусгасан уран сайхны болон бүтээлч байдлын төрөл юм. Неоклассик гэрийн интерьерүүд нь тансаг гоо үзэсгэлэн дулаахан, тайван уур амьсгалыг бүрдүүлдэг монохром эсвэл төвийг сахисан өнгөнүүдээр тодорхойлогдож тав тухыг бий болгодог.


 

 

 

МИНИМАЛИСТ интерьер дизайн нь өөр өөрсдийн утга учрыг илэрхийлэх гоо зүйн үзэмжтэй эд зүйлсийг ашиглан энгийн орчинг бүрдүүлэхэд оршино. Энэ нь ихэвчлэн хэдхэн чухал элементүүдийн хэлбэр, өнгө, бүтэц дээр төвлөрдөг бөгөөд зай завсаргүй тавилгаас илүү чөлөөтэй шал, гэрэлтүүлэг, геометрийн хэлбэртэй функциональ тавилгыг ашигладгаараа бусад интерьерийн шийдлүүдээс давуу талтай. Мөн энэ хэв маягаас улбаалаад Скандинав, Японы интерьерүүд орчин үед түгээмэл хэрэглэгдэх болсон.


 

 

 

 

КОНТЕМПЕРАРИ буюу шинэлэг, загварлаг гэсэн тодотголтой энэхүү хэв маяг нь шил, металл, хавтан зэргийг түлхүү ашигладаг ба тавилгууд нь гөлгөр гадаргуутай, цэвэрхэн, сийлбэр болон гоёл чимэглэлгүй байдаг.  Contemporary хэв маягт нэгэн хэвийн тогтсон загвар, өөрийн гэсэн тусдаа хэв маяг гэж байдаггүй бөгөөд ирээдүйд  ямар хэв маяг дэлгэрэхээс шалтгаалан үргэлж өөрчлөгдөж байдаг.